Categories
мэдээ улс-төр

Монгол, ​Мальт улс хооронд визгүй зорчино

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд уг хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтсон байна.

Энэхүү хэлэлцээрийн төсөлд дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд хоёр улсын нутаг дэвсгэрт 30 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчихоор тусгажээ.