Categories
мэдээ нийгэм

​Маргааш авто замын боомтууд амарч, агаарын болон төмөр замын боомт ажиллана

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь заалтыг үндэслэн зургадугаар сарын 29-ний өдөр Монголын талын хилийн боомтууд амарч, зургадугаар сарын 30-ны өдөр цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллах юм байна.

Харин тухайн өдөр олон улсын Буянт-Ухаа, Сүхбаатар төмөр зам, Замын-Үүд төмөр зам, Эрээнцав авто замын боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллаж, иргэдэд үйлчилнэ.