Categories
мэдээ спорт

​Чөлөөтийнхөн Испанийн гран приг зорино

Хүн төрөлхтний цэнгэлийн манлай “Рио-2016” олимп болоход сар гаруйхан хоногийн хугацаа үлдээд байна. Олимпийн наадамд Монгол Улсын Чөлөөт бөхийн шигшээ баг одоогийн байдлаар зургаан эрх аваад байгаа. Тэгвэл манай тамирчид олимпоос өмнө олон улсын нэг тэмцээнд оролцох бөгөөд энэ нь долдугаар сарын 9-10-нд Испанийн Мадрид хотод зохион байгуулагдах гран при тэмцээн юм. Энэ тэмцээнд 57 кг-ын жинд Э.Бэхбаяр, 65 кг-д Г.Мандахнаран, 74 кг-д П.Өнөрбат, 86 кг-д О.Үйтүмэн, 96 кг-д Д.Хүдэрбулга нар оролцох бол дасгалжуулагчаар Ц.Цогтбаяр, Б.Баяраа, Ц.Баярсайхан нар ажиллаж байна. Тэмцээний дараа таван өдрийн олон улсын хамтарсан бэлтгэл хийх юм.

Испанийн гран при 2013 онд зохион байгуулагдахад манай тамирчид оролцож, эмэгтэй 55 кг-ын жинд С.Бямбацэрэн, 72 кг-ын жинд О.Бурмаа нар хүрэл медаль хүртэж байжээ.