Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд “санал авах өдрийн өмнөх өдөр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг зохион байгуулна” гэж заасан байдаг. Хуулийн дагуу санал хүлээн авах үйл ажиллагаа өнөөдөр 09:00 цагт эхэллээ. Нийслэлийн хэмжээнд 490 чиглэлд гурван мянга 978 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх юм. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар хуулинд тодорхойлсон дараахь иргэд саналаа өгөх бөгөөд үүнд:
• Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй
• Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа
• Захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан
• Байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон
• Санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал нар зөөврийн саналын хайрцгаар саналаа өгнө.
Санал авах ажиллагаа үдшийн 22:00 цагт дуусна.
ЗӨӨВРИЙН ХАЙРЦГААР САНАЛ АВАХ СОНГОГЧИЙН СУДАЛГАА, ЧИГЛЭЛ
№ |
Дүүрэг |
Сонгогчийн тоо |
Хайрцаг/чиглэлийн тоо |
1 |
Баянзүрх |
995 |
118 |
2 |
Сүхбаатар |
402 |
66 |
3 |
Чингэлтэй |
618 |
66 |
4 |
Багахангай |
26 |
2 |
5 |
Налайх |
188 |
13 |
6 |
Багануур |
174 |
10 |
7 |
Баянгол |
81 |
35 |
8 |
Хан-Уул |
488 |
72 |
9 |
Сонгинохайрхан |
1006 |
108 |
Нийт |
3978 |
490 |
|
Б.НАРАНЧИМЭГ