Categories
мэдээ нийгэм

Онон гол үерлэжээ

Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бүгсий, Эг, Орхон голын дагууд мөн Монгол Алтай нуруунаас эх авсан Ховд, Турган, Сагсай, Хангай нурууны өврөөс эх авсан Богд, Түй голууд, Хэнтэй нуруунаас усжих Хараа, Ерөө голуудын зургадугаар сарын усны дундаж түвшин тухайн үеийн олон жилийн дундаж түвшнээс 20-90 см бага, харин Сэлэнгэ мөрний дагууд мөн Хэнтэй нурууны зүүн хажуугаас усжи, Халх, Онон голуудын усны түвшин олон жилийн дунджаас 10-30 см их, бусад голынх олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Хэдийгээр ихэнх гол мөрний услагын дундаж хэмжээ олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байгаа боловч сарын зарим хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж, түр зуур үерлэх магадлалтай. Мөн агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджын орчим, сарын зарим хугацаанд орох түр зуурын аадар бороо зэргээс шалтгаалан хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой. Иймд гол мөрөн ба хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *