Categories
мэдээ спорт

Гүржийн жүдочид манай улсад ирлээ

Дэлхийд жүдо бөхөөр зиндаархдаг Гүрж улсын Риогийн олимпод оролцох жүдочид энэ сарын 19-нд манай улсад иржээ. Тэд өчигдрөөс эхлэн Монголын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийж эхэлсэн байна.

Багийн бүрэлдэхүүнд 60 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Амиран Папинашвили, 66 кг-д Европын аварга Ваза Маргвелашвили, 73 кг-д олимпийн аварга Лаша Шавдатуашвили, 81 кг-д дэлхийн аварга Автандили Чрикешвили, 90 кг-д ДАШТ-ий мөнгө, хүрэл медаль Варлам Лепартелиани, -100 кг-д “Их дуулга” тэмцээний аварга Бека Гвинашвили, +100 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Адам Окруашвили нар багтаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *