Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 115, 116, 117, 118 дугаар тогтоолоор “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ыг баталж, төсөл хэрэгжүүлэгч компаниудтай концессын гэрээ байгуулахыг нийслэлийн Засаг даргад даалгасан.
Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дараах төслүүдийг гүйцэтгэх компаниудтай концессын гэрээ байгуулав. Үүнд:
- Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастад байршилтай 83 дугаар цэцэрлэгийн өргөтгөл барих төслийг хэрэгжүүлэхээр “Үүр тээл” ХХК-тай
- Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилтад байршилтай 188 дугаар цэцэрлэгийн өргөтгөл барих төслийг хэрэгжүүлэхээр “Үүр тээл” ХХК-тай
- “Авто тээврийн шалган бүртгэх товчоодод Мал эмнэлэг, ариун цэврийн ариутгалын пункт барих” төслийг хэрэгжүүлэхээр “Эйч Си Пи” ХХК-тай
- “Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Яргайтын богинод 1,6 км авто замын шинэчлэлт” хийх төслийг хэрэгжүүлэхээр “ХАКМС” ХХК-тай
- “Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хуурай мухарын аманд шинээр 2 км авто зам барих” төслийг хэрэгжүүлэхээр “Оч наран” ХХК-тай
- Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул тосгонд байршилтай 144 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл барих төслийг хэрэгжүүлэхээр “Цонбон тоосго” ХХК-тай
- Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооноос Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо хүртэлх нутаг дэвсгэр “Хувьсгалчдын замаас Хайлаастын зам хүртэлх 2,8 км авто зам барих” төслийг хэрэгжүүлэхээр “Рингроуд” ХХК-тай тус тус концессын гэрээ байгууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.