Categories
мэдээ нийгэм

АТГ төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээг танилцуулав

Авлигатай тэмцэх газраас Шударга байдлын үнэлгээний дүнг төрийн байгууллагын албан тушаалтнуудад танилцуулав. Шударга байдлын үнэлгээ нь тухайн байгууллагын гадаад ба дотоод шударга байдлын болон бодлогод оролцогчдын дүгнэлтэд үндэслэсэн үнэлгээ аж.

Шударга байдлын үнэлгээний мэдээлэл цуглуулах судалгаанд нийтдээ 4340 нэгжийг хамруулсан бөгөөд гадаад шударга байдлын үнэлгээнд 2330 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, дотоод шударга байдлын үнэлгээнд 1390 төрийн албан хаагч, бодлогод оролцогчдын үнэлгээнд 620 шинжээч оролцжээ.

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Д.Дуламсүрэн Шударга байдлын үнэлгээг танилцуулах уулзалтад хэлсэн үгэндээ үнэлгээний үр дүнг ашиглаж, өөрсдийн байгууллага дахь шударга, ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, төрийн албан дахь авлига, хүнд суртлыг бууруулах чиглэлээр ажиллахыг хүсэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *