Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 11 удаагийн сугалааны тохирол зохион байгуулагдаад байгаа. Өнөөдөр арванхоёр дахь тохирол болох гэж байна.
Тавдугаар сарын 24-ний өдөр “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчид сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-д 2 дугаар хавсралтаар өөрчлөлт оруулсан.
12 дахь удаагийн сугалааны тохирол шинэчлэгдсэн журмаар зохион байгуулагдахаараа онцлог ба зөвхөн бүртгэгдсэн баримтууд сугалаанд оролцох юм.