Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Нийслэлийн өмнөх удирдлагууд 26.9 их наядын газрын наймаа хийсэн” гэв

Хотын дарга Э.Бат-Үүл, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга тэргүүтэй албаныхан өнөөдөр нийслэлийн өмнөх удирдлагуудтай холбоотой газрын хууль бус наймааны талаар мэдээлэл хийлээ.

Тэдний мэдээлснээр нийслэлийн өмнөх удирдлагууд 26.9 их наяд төгрөгийн газар олголт хийсэн ч хотын төсөвт ороогүй хэмээн баримт дэлгэлээ. Энэ баримтыг Дэлхийн банкны 2013-2015 оны хооронд хийсэн судалгааны 83 дугаар хуудсан дахь “Хотын өмнөх удирдлагуудын газар олголтоос алдсан орлогын тооцоолол” гэх хүснэгтээс авсан гэж мэдээлсэн юм. Хотын дарга Э.Бат-Үүл “Уг нь хотын газрыг зөвхөн дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар олгох журамтай, хуультай. Гэтэл энэ 26.9 их наяд төгрөгөөр үнэлэгдэхүйц газрыг хотын өмнөх дарга нар хууль бусаар олгосон байна” гэлээ.

Хотын өмнөх дарга нарын үед олгосон газрын тухай мэдээллийг доорх хүснэгтээс харна уу.

Хууль бусаар олгосон гэх газарт Төв шуудангийн урдах хөндлөн явган зорчигчийн зам, Төв талбайн урд хэсэг буюу одоо машины зогсоол болсон хэсэг, орос Гуравдугаар сургууль, Зургадугаар сургуулийн хөлбөмбөгийн талбай, Нэгдсэн Гуравдугаар эмнэлгийн хашаа, зогсоол, Хүүхдийн ордны баруун хойд буланд явган хүний зам, ногоон байгууламж дээр ч мөн газар олгосон гэж мэдээллээ. Хотын дарга Э.Бат-Үүл энэ үеэр “26.9 их наяд гэдэг 2600 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж болох мөнгө. Үгүй юм аа гэхэд гэр хорооллын дахин төлөвлөлт, барилгажилтын ажлыг бүрэн дуусгаж болно” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *