Categories
мэдээ нийгэм

Энэ долоо хоногтоо багтаж иргэний үнэмлэхээ захиалвал сонгуулиас өмнө гарна

Иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн болон хугацаа нь дууссан иргэд энэ долоо хоногтоо багтаж иргэний үнэмлэхээ захиалснаар сонгулиас урьдаж хэвлэгдэн гарахыг Улсын бүртгэл статистикийн газраас анхааруулж байна. Эдгээр өдрүүдэд ердийн үеийнхтэй харьцуулахад ачаалал хоёр дахин их байгаа ч Бүртгэл статистикийн газар ажлын ачааллаа нэмж, захиалсан иргэн бүрийн үнэмлэхийг хэвлэх юм байна.

Дашрамд дурдахад, сонгуулийн тухай хуулиар сонгогчийн шилжилт хөдөлгөөн санал хураах өдрөөс 14 хоногийн өмнө хийгдэх ёстой. Иймд өчигдөр сонгогч шилжилт хөдөлгөөн хийх саналын хугацаа дуусгавар болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *