Categories
мэдээ улс-төр

АСЕМ-ын дээд түвшний уулзалтад танилцуулах Тунхаглалыг батлан гаргажээ

Төрийн ордонд энэ сарын 9-нөөс 10-ны өдрүүдэд АСЕМ-ын дээд түвшний дагалдах хурлуудын нэг болох Ази Европын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт амжилттай болж өндөрлөсөн. Энэхүү уулзалтад 42 орны Сангийн сайд, дэд сайд нар, удирдах албан тушаалтнуудаас гадна 13 орны банк санхүүгийн байгууллагын удирдлага нийт 210 төлөөлөгч оролцжээ.

Энэ үеэр “Ази–Европын Хөгжлийн төлөөх түншлэл сэдвийн хүрээнд Ази-Европын хамтын ажиллагааг өргөжүүлэх, илүү хүртээмжтэй тэнцвэртэй өсөлтийг бий болгож, хоёр тив хамтдаа хөгжил, цэцэглэлтэд хүрэх талаар санал нэгдсэн байна.

Мөн энэ удаагийн уулзалтад оролцсон тэргүүлэгчид Ази-Европын эдийн засгийн хамтын ажиллагаа нь дэлхийн болон бүс нутгийн өсөлтийн гол хөдөлгүүр хэвээр гэдгийг онцолжээ. Түүнчлэн бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг бэхжүүлэхийн ач холбогдлын талаар хэлэлцэж, бүс нутаг дамнасан дэд бүтцийн төслүүдийг дэмжихийг уриалахаас гадна уулзалтын үр дүн болгож ирэх сард зохион байгуулагдах АСЕМ-ын дээд түвшний уулзалтад танилцуулах Тунхаглалыг батлан гаргажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *