Categories
мэдээ нийгэм

Аймаг бүрт махны үйлдвэр байгуулна

Өнгөрсөн хоёрдугаар сарын 22-нд болсон Засгийн газрын хуралдаанаар “Сайн малчин” хөтөлбөрийг батласан билээ. “Сайн малчин” хөтөлбөр мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт технологи тогтмол нэвтрүүлэх, анхан шатны үйлдвэрлэлээс эцсийн хэрэглэгч хүртэлх үе шатны санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд малын үр ашгийг сайжруулах замаар бүтээмж, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэн малчид, фермер эрхлэгчдийн орлого, амьжиргааг сайжруулахаар төлөвлөжээ.

Хөтөлбөрийг 2020 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд мал аж ахуйн үйлдвэрлэлийн түүхий эдийн бэлтгэл, үйлдвэрлэл, борлуулалтыг дээшлүүлэх анхан шатны үйлдвэрлэлээс эцсийн хэрэглэгч хүртэлх үе шатны санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, үр ашгийг сайжруулах, мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологи, инноваци нэвтрүүлэн экспортыг дэмжих, малчны орон нутагтаа ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах зорилтуудыг дэвшүүлээд байна.

Тэгвэл ирэх дөрвөн жилд Ардчилсан нам “Сайн малчин” хөтөлбөрийг үргэлжлүүлж мах, махан бүтээгдэхүүний экспортыг жилд 1 ТЭРБУМ ДОЛЛАРТ хүргэх юм байна. Мөн 21 аймагт махны үйлдвэр байгуулна. Мах, сүү, түүхий эд нийлүүлэх замаар малчдын орлогыг 2-3 ДАХИН нэмэгдүүлэх зорилтыг “МОНГОЛ ХҮН 2020” мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *