Төрийн албан хаагч болохын тулд заавал цэргийн алба хаасан байх шаардлагатай байдаг. Энэ нь эрэгтэйчүүд заавал цэргийн алба хаах зайлшгүй шаардлагыг бий болгосон юм. Тиймээс Ардчилсан намынхан “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж, залуус суралцангаа цэргийн алба хаах таатай нөхцлийг бүрдүүлсэн. Мөн оюутан цэргүүд гадаадын цэргийн их сургуульд суралцаж буй таатай мэдээ байгаа юм. Энэхүү ажил нь үр дүнгээ өгч байгаа учраас Ардчилсан намынхан цэргүүдийн эрхзүй, нийгмийн баалгааг сайжруулж, “Цалинтай цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Ингэснээр цэргүүдийг улс орны бүтээн байгуулалтад оролцуулж, хугацаат цэргийн албан хаагчдад алба хаах хугацаанд нь мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулан иргэний мэргэжил давхар эзэмшүүлэхээр болсон байна.
Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд“Авто зам, төмөр зам барья гэхээр ажиллах хүчин байдаггүй. Дотоодынхоо ажиллах хүчин, дотоодынхоо хөрөнгө оруулалтад тулгуурлая. Нэг үеэ бодвол санхүүгийн зах зээлээсманай санхүүгийн зуучлалын байгууллагууд мөнгө төгрөг босгоод байж чадаж байна. Тиймээс дотооддоо ажиллах хүчин бэлтгэе” гэж тайлбарлаж байв.
Мөн цэргийн албан хаагчдын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж, офицер ахлагч, ахмад дайчдыг орон сууцаар хангах, хөнгөлөлт үзүүлэх зорилтыг шийдвэрлэхээр болжээ. Түүнчлэн Архангай, Говь-Алтай аймгуудад барилгын инженерийн цэргийн тусгай салбар байгуулахаар болсон байна.