Зургадугаар сарын 29-нд болох УИХ-ын 76 суудлын төлөө 12 нам, гурван эвслийн 429 нэр дэвшигч, 69 бие даагч нийт 498 хүн өрсөлдөхөөр болж байна. Тэдний 129 нь эмэгтэй. Нийт нэр дэвшигчдийн 215 нь аймаг орон нутагт, 283 нь Нийслэлийн тойргуудад өрсөлдөх юм.
Энэ удаагийн сонгуульд нийтдээ 12 нам, 3 эвсэл, 69 бие даагчид нэр дэвших батламжийг нь өнгөрөгч мягмар гаригт буюу зургадугаар сарын 7-ны өдөр Сонгуулын Ерөнхий хорооноос гардуулсан.
- МАН-76
- АН-76
- ИЗНН-15
- МАХН-71
- МУНН-11
- Хаан сонголт эвсэл-9
- БНН-36
- Иргэний хөдөлгөөний нам-27
- Эх орончдын нэгдсэн эвсэл-9
- Ард түмнээ хайрлая нам-13 нэр дэвшигч гэхчилэн бусад намыг оролцуулаад 498 нэр дэвшигч УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр болж байна.
Улс төрийн намуудаас эрх баригч АН болоод сөрөг хүчин МАН тойрог бүрт нэг буюу 76 хүнийг нэр дэвшүүлээд байгаа. Мөн МАХН 71, УИХ-ын гишүүн Г.Уянгын толгойлж байгаа Тусгаар тогтнол, эв нэгдлийн эвсэл 44 тойрогт, Бүгд найрамдах нам 36, Иргэний хөдөлгөөний нам 27, Социал Демократ нам 17, ИЗНН 15, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч болоод Хаан сонголт эвсэл тус бүр есөн нэр дэвшигч гэх зэргээр нэр дэвшжээ. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн 51 дүгээр тойрог болон Чингэлтэй дүүргийн 65 дугаар тойрогт хамгийн олон буюу 14 нэр дэвшигч өрсөлдөж байна. Мөн Баян-Өлгий аймгийн дөрөвдүгээр тойрогт хоёр нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм.
Сонгуулийн хуулийн дагуу өнөөдрөөс нэр дэвшигчид сурталчилгаагаа эхлүүлж байна.
УИХ-ЫН 2016 ОНЫ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД