Categories
мэдээ улс-төр

З.Энхболд: Монголчууд бүтээн байгуулалт хийж чаддагаа харууллаа

“Шангри-Ла Улаанбаатар” зочид буудлын хурлын танхимд “Бондын бүтээн байгуулалт” хэлэлцүүлэг болж байна. Энэхүү хэлэлцүүлгийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас зохион байгуулж байгаа юм. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн бөгөөд тэрээр энэ үеэр “Дэлхий дээр Засгийн газар нь бонд гаргадаггүй хоёрхон улс бий. Энэ бол хэвийн санхүүгийн хэрэглэгдэхүүн болохоос биш улс орноо дааж давшгүй өрөнд оруулаад байгаа хэрэг биш” гэлээ.

Мөн тэрээр “Бид нийт эдийн засгаа уул уурхайгаас хамааралтай болгосон нь эдийн засаг уналтад орох гол шалтгаан болсон. Энэ үеэр буюу эдийн засаг уналтад орсон үед бондын хөрөнгөөр 25 төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд 84 000 өрх орон сууцанд орж, сүүлийн дөрвөн жилд 3405 км хатуу хучилттай замын ажлыг гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл, монголчууд бүтээн байгуулалт хийж чаддаг болохоо өнгөрсөн дөрвөн жилд харуулж чадлаа” гэдгийг онцолсон юм.

Дашрамд дурдахад, энэхүү хэлэлцүүлэг 18:20 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд бондын санхүүжилтээр бүтээгдсэн 25 төслийн талаар илтгэл тавьж, оролцогсдын асуултад хариулах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *