Дархан-Уул аймгийн 43 дугаар тойрогт “Эх орончдын нэгдсэн эвсэл”-ээс нэр дэвшигч С.Ганбаатар нь хуурамч материал бүрдүүлэн сонгуульд нэр дэвшсэн талаар иргэн С.Наранцэцэг, Б.Цэрэнбадам нар СЕХ-нд гомдол гарган 31 хуудас баримт бичиг дискний хамт хүлээлгэн өгчээ. Сонгуулийн Ерөнхий хорооноос уг гомдлыг судалж үзээд Цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсан байна.