Энэ оны гуравдугаар улирлаас эхлэн аж ахуйн нэгж байгууллагын тайлан мэдээ, гаалийн мэдүүлэг, цахим тендерийн материалыг зөвхөн цахим гарын үсгээр баталгаажуулан авахаар болсон. Мөн энэ сарын 1-ний өдрөөс эхлэн авах нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг цахим гарын үсгээр баталгаажуулахаар болсны дагуу энэ ажил хэрэгжиж эхэллээ. Иргэн та цахим гарын үсэгтэй болохын тулд харьяа дүүргийнхээ бүртгэлийн хэлтэст хандан 5000 төгрөг төлөөд авах боломжтой.