Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд хүүхдүүдэд бэлэг гардууллаа

Ерөнхий
сайд Ч.Сайханбилэг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг
тохиолдуулан сурлага, спорт, урлагаар үе тэнгийнхнээ манлайлж байгаа
хүүхэд багачуудын төлөөлөлд баяр хүргэж, бэлэг гардууллаа.

И.И.Чайковскийн “Цөмөөхэй” балетын
жүжигт гол дүр Клара охины дүрийг бүтээсэн Б. Анхзул, Олон улсын
Математикийн олимпиадаас 3-р зэргийн диплом хүртсэн Т.Балжингарав,
ширээний теннисний спортоор улсын болон олон улсын тэмцээнүүдээс алт,
мөнгөн медаль хүртсэн Б.Ерөөлт, шатрын улсын аварга шалгаруулах болон
олон улсын тэмцээнүүдэд удаа дараа тэргүүлсэн Г.Маралгуа, Б.Мөнхнаран,
Олон улсын Математикийн олимпиадын 1-р зэргийн дипломт Б.Мөнхтулга,
“Хүүхдийн ертөнц” гар зургийн улсын уралдааны Тэргүүн байрын шагналт
Б.Нэмүүцэцэг, ой тогтоолтын 11 насны ангилалд дэлхийн рекордыг шинэчлэн
тогтоосон М.Тамир, математик, геометр, физикийн улс, олон улсын
тэмцээнүүдийн аварга Г.Сумьяабазар, ”Гэгээн алсын одод “ урлагийн
наадмын тэргүүн шагналт Б.Тэмүүлэн, ардын дуу дуулаачдын улсын
уралдааны тэргүүн байрын шагналт Т.Тэмүүлэл, бүжгийн спортын олон улсын
хэмжээний мастер Б.Тэнүүн, “Гэгээн алсын одод” урлагийн наадмын гранпри
шагналт Б.Ууганбаяр, насанд хүрэгчдийн усанд сэлэлтийн аварга
шалгаруулах тэмцээнээс 7 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, 5 төрөлд
улсын рекордыг шинэчлэн тогтоосон Б.Энххүслэн, оюун ухааны спортын
дэлхийн хошой аварга, олон улсын оюун ухааны их мастер Э.Энхмөнх нар
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс бэлэг гардаж авлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *