Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх тухай” А/407 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний үлдэгдэл санхүүжилтийн жагсаалт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын үлдэгдэл санхүүжилтийн жагсаалтыг тус тус батлав.
Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийг ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2016 ОНД САНХҮҮЖИХ
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ
ҮЛДЭГДЭЛ САНХҮҮЖИЛТИЙН ЖАГСААЛТ
/төгрөгөөр/
№ | Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил | Хугацаа | Төсөвт өртөг | 2016 оны үлдэгдэл санхүүжилт | ||
1 | Баянгол дүүргийн 8 дугаар хорооны барилга | 2015-2016 | 1,538,200,000 | 650,000,000 | ||
2 | Налайх дүүргийн 2 дугаар хорооны “Нарлаг” гэр хорооллын гадна шугам сүлжээний угсралтын ажил | 2015-2016 | 1,050,100,000 | 170,376,007 | ||
3 | 102 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга /ЧД,15 дугаар хороо/ | 2015-2016 | 2,304,000,000 | 620,329,999 | ||
4 | Төв цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлын зөвлөх үйлчилгээ | 2014-2016 | 4,801,074,650 | 669,374,650 | ||
5 | Эрдэнэтолгой, УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламж /БЗД, 8 дугаар хороо/ | 2015-2016 | 2,699,873,785 | 682,600,000 | ||
6 | Ариутгал халдваргүйжүүлэлтийн пункт /2ш/ | 2015-2016 | 798,100,000 | 300,000,000 | ||
7 | Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалтын цогцолбор төвийн барилга | 2014-2016 | 4,100,000,000 | 500,000,000 | ||
8 | Хотын төвийн зүүн хойд хэсэгт 2*16 МВА чадал бүхий 35/6 кВ-ын дэд станц, 6-10 кВ-ын кабель шугамын ажил | 2015-2016 | 5,645,200,000 | 600,000,000 | ||
ДҮН | 22,936,548,435 | 4,192,680,656 |
ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ИНЖЕНЕРИЙН
ШУГАМ СҮЛЖЭЭ, АВТО ЗАМЫН ЗУРАГ ТӨСӨЛ, УГСРАЛТЫН
АЖЛЫН ҮЛДЭГДЭЛ САНХҮҮЖИЛТИЙН ЖАГСААЛТ
/төгрөгөөр/
№ | Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил | Хугацаа | Төсөвт өртөг | 2016 оны үлдэгдэл санхүүжилт |
1 | Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Батлан хамгаалахын сургууль орчмын гэр хороололд барих дулааны эх үүсвэр 2ш, дулааны Ф80/300мм-ийн 2010м шугамын барилга угсралтын ажлын нэмэлт хөрөнгө | 2015-2016 | 5,850,000,000 | 500,000,000 |
2 | Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-Эх орчмын 4.5 га талбайд хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажил | 2015-2015 | 7,138,951,636 | 1,029,132,401 |
3 | Ус дулаан дамжуулах төвийн барилга 3ш, гадна дулааны Ф150-250 мм-ийн голчтой 0,73 км шугам, гадна цэвэр усны Ф200-300 мм-ийн голчтой 0,884 км шугамын барилга угсралтын ажил /СХД, 1,2 дугаар хороо/ | 2015-2016 | 2,594,512,578 | 759,451,258 |
4 | Цахилгааны хувиарлах байгууламж 1ш, Хаалттай дэд өртөө 2ш, 4,09 км кабель шугамын ажил /СХД, 1,2 дугаар хороо/ | 2015-2016 | 1,360,452,758 | 136,045,276 |
5 | ХУД, 8 дугаар хороо, А хэсэгчилсэн талбайд 10 кв-ын кабель шугам, хувиарлах байгууламжийн барилга, тоног төхөөрөмж, 2*630 кВА-ын ХТП-2, 5 дэд өртөөний барилга, тоног төхөөрөмж | 2015-2016 | 1,905,528,696 | 700,000,000 |
6 | БЗД, 2,4 дүгээр хороо, гэр хорооллын дахин төлөвлөлтийн В хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил | 2015-2016 | 3,682,871,065 | 3,582,871,065 |
ДҮН | 22,532,316,733 | 6,707,500,000 |