Categories
мэдээ нийгэм

17.5 сая төл хүлээн аваад байна

Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлснээр өнөөдрийн байдлаар улс даяар нийтдээ 23 сая эх малын 75.1 хувь буюу 17.9 сая мал төллөж, 17.5 сая төл хүлээн аваад байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 500 мянгаар нэмэгдсэн тоо юм. Нийт төлийн 52.7 мянга нь ботго, 388.1 мянга нь унага, 714.3 мянга нь тугал, 8.9 сая нь хурга, 7.5 сая нь ишиг аж. Төл бойжилт 98.2 хувьтай байна.

Нийт малын хорогдол 1.1 сая болж, оны эхний нийт малын хоёр хувийг эзлээд байна. Мал хамгийн их хорогдсон аймагт Увс (181177), Сүхбаатар (169229), Завхан (118012), Архангай (111479), Баянхонгор (107632) аймгууд багтсан бөгөөд улсын дунджаас дээгүүр буюу оны эхний нийт малын 2.5-6.6 хувь нь хорогдоод байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *