НИТХ-ын энэ жилийн ээлжит сонгуульд ИЗНН-аас нэр дэвшигч Б.Баттулга өчигдөр өглөөний 08:30 цагаас хойш улс төрийн нойтон өлсгөлөн зарлаж буй. Нэр дэвшигч Б.Баттулга нь Нийслэлийн зургадугаар тойрог буюу Баянгол дүүргийн 16, 17, 18, 19 дүгээр хороонд ИЗНН-аас нэр дэвших болсон хэдий ч Нийслэлийн сонгуулийн хороо энэ сарын 17-ны өдрийн 13 тоот тогтоолоор ИЗНН-аас нэр дэвшигч 18 хүнийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан байна. Уг тогтоолын үндэслэл нь Сонгуулийн тухай хуулийн 157.2.1-т заасан шаардлагыг хангаагүй буюу “Нэр дэвшүүлсэн шийдвэр байхгүй” гэж үзэж өлсгөлөн зарлаж байгаа юм.
Өнөөдөр тэрээр хоёр дахь өдрөө өлсгөлөнгөө үргэлжлүүлж байгаа бөгөөд “Холбогдох албаны улсууд ирж уулзаагүй. Хүмүүс ирж дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ. Зөвхөн ус ууж байгаа” гэсэн тодруулга өгч байна. Д.Баттулгын хувьд одоогоор биеийн байдал нь хэвийн байгаа аж.
Харин цагдаагийн байгууллагаас өлсгөлөн зарлаж буй уг иргэнийг өнөөдөр 15:00 цагт албадан буулгахаар болсон байна.