Чойжин ламын сүм музей нь Олон улсын музейн өдрийг угтан “Музей ба аялал жуулчлалын байгууллагын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг маргааш 10:00-14:00 цагийн хооронд “Нээлттэй нийгэм форум”-ын хурлын зааланд зохион байгуулах гэж байна.
Энэхүү үйл ажиллагаа нь музей ба аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Олон улсын музейн өдрийг олон нийтэд сурталчлах зорилготой юм.
Тус үйл ажиллагаанд Улаанбаатар хотод байрлах улсын болон хувийн хэвшлийн, салбарын 18 музей үйл ажиллагаагаа сурталчлахаас гадна БСШУЯам, БОНХАЖЯам, ГХЯамны төлөөллүүд урилгаар оролцож, музей болон аялал жуулчлалын байгууллагын хамтын ажиллагааны хөгжлийн чиг хандлага, Монгол улсын гадаад сурталчилгаа, төрөөс баримтлах бодлогын талаар илтгэл хэлэлцүүлж, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Тус үйл ажиллагаанд хүрэлцэн ирснээр Улаанбаатар хотын музейнүүдийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг нэг дороос хүлээн авахаас гадна хамтран ажиллах гэрээ байгуулах боломжтой.