Багахангай дүүргийн нэгдүгээр хороо Өндөртолгойн тахилгатай овооны баруун урд хэсэгт хойноосоо урагш чиглэсэн нийт 800 метр урт, дөрвөн метр өргөн, гурван метр гүн жалганы суваг бүхий газрыг иргэд ухаж гэмтээсэн, нуранги үүсч болзошгүй байдалтай байна. Тус дүүрэгт хууль бусаар алт олборлох иргэдийн хөдөлгөөн өдөрт дунджаар 25-30 орчим хүсүүийг цугларч байгаа учир тус дүүргийн засаг даргын захирамжаар хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааг зогсоож, 30 хоногийн хугацаатай 24 цагийн хяналтын цэг ажиллуулж эхэлжээ.
Мөн тухайн газарт техникийн нөхөн сэргээлт хийхээр тохижолт үйлчилгээний газруудтай гэрээ байгуулан ажиллаж байна. Гар аргаар алт олборлогчдын цуглаж буй дээрх газрын нөөцийг тогтоолгохоор Ашигт малтмалын газарт хандаад байгаа аж.