Categories
мэдээ нийгэм

Монгол эмэгтэй АНУ-д сураггүй алга болжээ

zultsetsegАНУ-д ажиллаж амьдарч байсан Монгол бүсгүй сураггүй алга болжээ. Энэ тухай өчигдөр “ABC7” агентлаг 35 настай Монгол эмэгтэй сураггүй алга болоод сар гаруй хугацаа болох гэж байна гэж мэдээлсэн байна. Тодруулбал, АНУ-ын Иллинойс муж улсын Дес Плэйнс хотод ажиллаж байсан Гансүхийн Зулцэцэг хэмээх монгол эмэгтэй нэг сарын өмнө сураггүй алга болсон байна.

Хамгийн сүүлд 4-р сарын 11-ний өглөөний 10 цагийн орчимд өрөөнийхөө хамтрагчтайгаа уулзсанаас хойш түүнийг хэн ч хараагүй гэнэ. Тэр өдрийнхөө үдэд Г.Зулцэцэг найзтайгаа уулзахаар товлосон байсан ч ирээгүй аж. АНУ-ын мэдээллийн эх сурвалжийн дурдаж байгаагаар бүсгүй болзсон цагийнхаа өмнө бэлэн мөнгөний машинаас мөнгө авсан байжээ.

Г.Зулцэцэг өнгөрсөн оны 11-р сард оюутны визээр сувилагчдын хуралд оролцохоор АНУ-д ирж, тэр үеэс хойш Ривервүүдс дэх Солонгос хоолны газарт, мөн Гленвьев дэх суши зоогийн газарт ажиллаж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *