ХҮН-ын гишүүн С.Боргил, Б.Найдлаа, Т.Доржханд, Д.Гантулга нарыг намын гишүүнээс хасахаар болсон гэнэ. Тус намын дарга Т.Ганболд тушаал гаргасан аж. Тэднийг намын дүрмээ зөрчсөн төдийгүй намынхаа хуучин тамга, санхүүгийн баримтуудыг хулгайлан авч хууль бусаар ашигласан гэж үзжээ. Түүнчлэн тэднийг сонгуульд бие даан нэр дэвшихийг уриалан тус намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөлийг таслан зогсоосон зэрэг үндэслэлүүдийг дурдсан байна.