2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 17951 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 3790 буюу 21 хувь нь лабораторийн шинжилгээгээр батлагдаад байна. Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-д 327 өвчтөн хандсаны 215 улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй хандаж, 52 нь хэвтэж, 120 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ.
Түүнчлэн улаанбурхан өвчний улмаас 293 өвчтөн эмчлүүлж байгаагаас 18 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа ажээ.
Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын хэлж буйгаар улаанбурханы өвчлөл 30 хувиар буурч байгаа ч хүндрэл их, эндэгдэл буурахгүй байгаа аж. Мөн шаардлагатай бүх эмчилгээг үзүүлсээр байхад вирус нь үхэлд хүргэж эдгэрэлт удаан байгаа нь анхаарал татаж байна гэдгийг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хэлсэн. Тиймээс улаанбурхан өвчний онцлогийн талаар тархвар зүйн нарийвчилсан судалгааг хийж эхлэхээр болжээ.