Categories
мэдээ нийгэм

Орос дахь оюутнууд улаанбурханыг эмчлэх аппарат явуулжээ

Улаанбурхан өвчний тархалт даамжирч олон хүүхэд амиа алдаад байгаа билээ. Нийт иргэдийн “ сэтгэлийг түгшээж буй улаанбурхан өвчний эсрэг ОХУ-д сурч байгаа манай сонсогч нар дуу хоолойгоо нэгтгэн хандив цуглуулсан сайн үйлсийн мэдээ ирүүллээ.

ОХУ дахь Монголын оюутны холбоо, Санкт-Петербург хотын цэргийн академи, сургууль суралцаж буй оюутнууд, энэ хот дахь Монголын оюутны холбоо, хүмүүнлэгийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг “80&80” холбоо хамтран бяцхан багачуудынхаа өвчнийг анагаахаар 320 мянган рубль цуглуулаад ОХУ-аас өвчнийг анагаах тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан байна. Үүнд, “Хүчилтөрөгч-өтгөрүүлэгч” аппарат дөрвөн ширхэг, тарианы памп хоёр ширхэг, пульсоксиметр зургаан ширхэг, ЭДВ катетер тоног төхөөрөмж 20 ширхэг зэрэг багаж тоног төхөөрөмж багтаж байгаа ажээ.

Өнөө өглөө эдгээр аппаратыг салбар болон төрийн бус байгууллагын төлөөлөгч нар хүлээн авсан бөгөөд улмаар Хавдар судлалын үндэсний төвд удахгүй хүлээлгэн өгнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *