“Нью свийт фүүдс” компанийн үйлдвэрлэсэн “Эклер”-ээс 45 хүн хордож, 27 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээллэсэн. Дээрх хүнсий бүтээгдэхүүнээс хордсон хүмүүсийн тоо нэмэгдэж, 129-д хүрсэн хэмээн МХЕГ-аас мэдээллэж байна. Өчигдөр оройн байдлаар хордсон хүний тоо 70 гаруй байсан бол өнөөдөр энэ тоо нэмэгдэж, ХӨСҮТ-д 79 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуйн халдвар хамгааллын ахлах байцаагч Ш.Одончимэг иргэдийг “Эклер” болон кремтэй бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. Тус бүтээгдэхүүн нь 1100 гаруй үйлдвэрлэгдсэнээс 736 нь борлуулагджээ.