Categories
мэдээ нийгэм

Эмч нар жагсаж байна

Энэ оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын эмнэлгийн мэргэжилтэнд хариуцлага тооцох тухай заалтыг Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүд эсэргүүцэж буйгаа мэдэгдэж байсан.

Улмаар УИХ, Засгийн газар, Эрүүл мэнд, спортын яаманд хуулинд өөрчлөлт оруулах шаардлага хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй аж. Иймд өнөөдөр 13.00 цагаас 16.00 цагийн хооронд “Чингисийн талбай”-д жагсаал зохион байгуулахаар болжээ. Эрүүл мэндийн ажилтын ҮЭХ-ны гишүүд болон тус салбарын ажилчид “Чингисийн талбай”-аас Эрүүл мэнд, спортын яамны гадна очиж Эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардах юм байна.

Энэхүү жагсаал, цуглаан нь орон даяар өрнөж 21 аймаг, хөдөөгийн зарим суманд нэгэн зэрэг зохион байгуулагдаж буй аж. Жагсаалд Төв аймаг болон Багануур дүүрэг зэрэг орон нутгийн болон нийслэлийн 11 мянга гаруй эмнэлгийн ажилтны төлөөлөл оролцож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *