Маргааш ХБНГУ-ын Элчин сайдын яамны байранд “Алс газар сурахаар одогсод” үзэсгэлэн нээлтээ хийх юм. Энэ жил ХБНГУ, Монголын улсын хооронд боловсролын салбарт хамтран ажиллаж эхэлсэний 90 жилийн ой тохиож байгаа билээ. Тэртээх 1926 онд монгол залуус анх удаагаа баруун Европт суралцахаар явсан түүхтэй бөгөөд түүнээс хойш бараг бараг зуун жил өнгөрлөө. Энэ хугацаанд манай хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагаа амжилттай үргэлжилсээр байна.
ХХ зууны эхээр Герман, Францад суралцахаар явсан анхны монгол залуусын талаар өгүүлсэн уг гэрэл зургийн үзэсгэлэнг ХБНГУ-аас Монгол улсад Элчин сайд Тийдэман, Германы эрдмийн солилцооны алба (DAAD), Архивын ерөнхий газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж олон сонирхолтой түүхэн зургуудыг олны хүртээл болголоо.
Ю.Дэлгэр