Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэвлэлийн хурал зарлалаа. Хурал өнөөдөр 11.30 цагт МҮЭ-ийн холбооны байранд болно. Хурлаар тавдугаар сарын нэгэнд болох олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрөөр жагсаал цуглаан зохион байгуулах талаар мэдээлэл өгөх юм байна.
Мөн Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын зарим конвенцийн хэрэгжилт хангалтгүй байгаатай холбогдуулан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос кампанит ажил эхлүүлэх аж. Энэ талаараа сэтгүүлчдэд мэдээлэх аж.