Categories
мэдээ улс-төр

Истанбул хотын захирагч манай улсад айлчилж байна

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотын Захирагч
ноён Кадир Топбаш Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийж байна. Кадир Топбаш айлчлалынхаа хүрээнд
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, НИТХ-ын дарга Д.Баттулга нарт
бараалхаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Э.Бат-Үүлтэй Улаанбаатар болон Истанбул хотуудын хооронд хамтран ажиллах “Санамж
бичиг”-т гарын үсэг зурах байна. Мөн Истанбул хотын даргын
айлчлалын бүрэлдэхүүнд хотын Захирагчийн зөвлөхүүд, Истанбул хотын консул,
Захирагчийн ажлын албаны дарга болон тус хотын төрийн өмчит компаниудын
төлөөлөл багтжээ. Тэрээр маргааш
нутаг буцах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *