Categories
мэдээ нийгэм

Гаалийн байцаагч нарт ял оноолоо

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдсэн Ч.Насанбат нарын зургаан хүнд холбогдох хэргийг тус сум дахь Сум дундын шүүхээр хянан хэлэлцжээ. Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцжээ. Монгол Улсын иргэн Н, Д, Г нарт Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг хоёр жилээр хасч, нэг жил хорих, Б-д Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Э-д Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Т-д Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *