Мексикийн булангийн өмнөд эргийн Коатзакоалкос хотод байрлах газрын тосны үйлдвэрт томоохон хэмжээний дэлбэрэлт боллоо. Дэлбэрэлтийн улмаас олон арван хүн бэртэж гэмтэн,13 хүн нас барсан талаар Мексикийн эрх баригчид мэдээлж байна. Дэлбэрэлт орон нутгийн цагаар лхагва гаригийн өдрийн 3 цаг 15 минутанд, Клорадос3 нэртэй химийн үйлдэрт болсон байна. Уг химийн үйлдвэр нь Мексикийн төрийн өмчит газрын тосны Пемекс компанитай хамтран ажилладаг Мексихем компаний үйлдвэр байжээ. Дэлбэрэлтийн дараах тэнгэрт дэгдсэн хар утаа бүхий дүрс бичлэгийг Мексикийн төв телевизээр шууд дамжуулсан байна. Төрийн өмчит газрын тосны Петролеос Мексиканос буюу товчоор Пемекс компаний зүгээс хийсэн мэдэгдэлд 30 ажилтан бэртэж, гэмтсэн гээд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн компаний зүгээс галыг бүрэн хяналтандаа аваад байгаа гэсэн боловч аюулгүй байдлын үүднээс ард иргэдийн үйлдвэрийн бүсээс хол байхыг онцгой анхааруулсан байна.