Categories
мэдээ нийгэм

Удирдлагын академийн уулзвараас “Оргил” худалдааны төв хүртэлх замыг хаана

Хан-Уул дүүрэгт Зайсангийн гудамжнаас “Жапан таун” хотхон
хүртэлх 0.75км авто замын шинэчлэлтийн ажил эхлээд байна. Энэхүү зам засварын ажилтай холбоотойгоор зам
хэсэгчлэн хаах юм байна. Тодруулбал, “Оргил” худалдааны төвийн уулзвараас Удирдлагын
академийн уулзвар хүртэлх 400м газар асфальтбетон тэгшилгээний үе, өнгө
асфальтбетон хучилтын ажил хийгдэх тул өнөөдөр 22:00 цагаас тус
хэсгийн хөдөлгөөнийг хаах аж. Харин энэ сарын 24-ний 22:00 цагт нээх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *