Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн А.Тлейханы туслахад торгуулийн ял оноолоо

Нийслэлийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн А.Тлейханы туслах Ш.Айдос нарын хэргийг хэлэлцлээ. Түүнийг хуурамч бичиг баримт үйлдэж залилангийн гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож торгуулийн ял оноож байгаа юм. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.2, 233.1-ээр буюу бусдаас их хэмжээний мөнгө залилсан, тамга, тэмдэг хуурамчаар үйлдсэн гэсэн зүйл заалтыг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулсан байна. Ш.Айдос нь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарын нэрийн өмнөөс “Шинэ Монголын хөгжлийн төлөө” хэмээх төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ үү гэсэн утга бүхий хуурамч албан тоот үйлдэн “Оюу-толгой”, “Номин холдинг, “MCS”, “Жаст” групп, “Мобиком” корпораци, “Ган хийц”, Очир ундраа” компани зэрэг томоохон байгууллагад илгээжээ. Уг албан бичгийн хариуд “MCS” группээс гурван сая төгрөг, “Жаст” группээс нэг сая төгрөг тус тус авчээ. Ш.Айдосыг өнгөрөгч 2015 оны арванхоёрдугаар сараас эхлэн урьдчилан хорих ангид 44 хоног хорьсон тул дээрх мөнгөн торгуулиас тодорхой хувь нь хасагдаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *