НИТХ, Улаанбаатар Хотын Цагдаагийн Газар, Нийслэлийн Боловсролын Газар, Монголын Сурагчдын холбоотой хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “School police эргүүл” хөтөлбөрийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. School police хөтөлбөр нь нийслэлийн ерөнхий боловсролын 180 сургуульд хэрэгжиж өдөрт дундажаар давхацсан тоогоор 600 гаруй эцэг эхчүүд “School police” эргүүл эргүүлд гарч байна. Өнөөдөр эдгээр сургуулиудаас төслийг хамгийн үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлсэн үлгэр жишээ 25 сургуулиуд өөрсдийн сургуулийнхаа эцэг эхчүүдийн эргүүлийн хүрээнд хийсэн ажил,гарсан үр дүнгээ олон нийтэд танилцуулах “SCHOOL POLICE ЭРГҮҮЛ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ үеэр ерөнхий боловсролын сургуулиуд School police эргүүлийн чиглэлээр олон ажлыг санаачилан зохион байгуулсан мөн хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудлаа нээлттэй танилцуулж хамтран шийдвэрлэх аж.
2016 оны 1-р улирлын байдлаар ерөнхий боловсролын сургуулийн орчины гадна талд нэг гэмт хэрэг буюу 5,8 хувь харин сургуулийн дотор талд 94,2 хувь буюу 16 гэмт хэрэг бүртгэгдсэн. Хүүхдийн эрх ашиг хохирсон хэрэг зургаа буюу 35,2 хувийг эзэлж байна. Иймд цаашид School Police Эргүүл цагдаагийн байгууллагатай хамтран сургуулийн дотор болон гадна талын аюулгүй байдлыг хангахын тулд ажиллах мөн School police төслийг илүү үр дүнд хүргэхийн тулд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны аравдугаар сарын 16-ны хуралдаанаар “Сургуулийн эргүүл”-ийн баталсан журмаар School Police Эргүүлийн тоо нийт дөрвөн хүн болсонтой холбогдуулан хоёр эргүүл зам дээр хоёр эргүүл хөдөлгөөнт хэлбэрээр ажиллах болсон билээ.