Categories
гадаад мэдээ

Шведийн хааны гүнж амаржжээ

Өнгөрсөн жилийн тавдугаар сард Шведийн ханхүү Карл Филипп сүр дуулиантай хуримаа хийсэн билээ. Тэрбээр загвар өмсөгч Софи Хеллквисттэй гэрлэсэн бөгөөд харц язгуураас хааны гэр бүлд багтсан үзэсгэлэнт бүсгүйчүүдийн жагсаалт нэг гишүүнээр нэмэгдсэн юм. Тэгвэл хосууд эдүгээ гэр бүлийнхээ шинэхэн гишүүнийг өлгийдөн аваад байна. Гүнж өчигдөр орон нутгийн цагаар оройн 18.25 цагт амаржсан бөгөөд эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа талаар хааны ордоноос мэдээлжээ.

Гэхдээ хүүхдийн хүйсийг албаны хүмүүс олон нийтэд зарлаагүй ч, хүү төрсөн гэдгийг эх сурвалжууд онцолж байгаа юм. Шинэхэн ханхүү хаан ширээ залгамжлах дарааллын тавдугаарт бичигдэх аж. Эдүгээ 36 настай Карл Филипп, 31 настай гүнж София нар өнгөрсөн жил тун удахгүй бяцхан гишүүнээ өлгийдөн авах гэж буйгаа албан ёсны фэйсбүүк хаягаараа олон нийтэд мэдээлж байсан удаатай. Түүнээс хойш тэдний гэр бүл ямар хүүхэдтэй болох талаар олон нийтийн дунд хүлээлт үүсээд байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *