Categories
мэдээ улс-төр

Энэтхэгийн парламентын Доод танхимын дарга айлчилж байна

УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын
дарга хатагтай Сумитра Махажан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж
байна. Тэрээр энэ сарын 18-22-ны өдрүүдэд үргэлжлэх айлчлалынхаа хүрээнд
УИХ-ын дарга З.Энхболдтой албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана. Мөн хатагтай Мумитра Махажанд
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бараалхах юм.

Мөн тэрээр Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын
парламентын Доод танхим /Лок Сабха/-ын хоорондын хамтын ажиллагааны
протоколд гарын үсэг зурж, хэвлэл мэдээллийнхэнд товч ярилцлага өгнө.
Түүнчлэн Парламентын дарга нар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн
газраас Хавдар судлалын үндэсний төвд хандивласан зайн туяа эмчилгээний
“Bhabhatron II” аппарат, туяа эмчилгээний төлөвлөлтийн симулятор
аппаратыг ашиглалтад хүлээлгэн өгөх нээлтийн ёслолд оролцоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *