Categories
мэдээ улс-төр

Бүлгүүд хуралдахгүй

Долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралддаг хуваарьтай ч өнөөдөр Ардчилсан намын бүлэг, МАН-ын бүлгүүд тус бүр хуралдахгүй болжээ.

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо, МАН-ын Бага хурал өнөөдөр болохтой холбогдуулж, түүндээ намууд тус бүр бэлтгэн завгүй байгаа бололтой. УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвсэл нь дөрөвдүгээр сарын 20-ноос өмнө 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө гишүүдээрээ батлуулан, аудитаар баталгаажуулах үүрэг хүлээж байгаа учраас хоёр том хүчин өнөөдөр хуралдах гэж байгаа нь энэ юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *