Categories
мэдээ спорт

Г.Хишигсайхан олимпийн эрхийн болзол хангалаа

БНСУ-ын Гунсан хотод марафон гүйлтийн олон улсын тэмцээн энэ сарын 10-нд болж 42 км 195 метрийн зайд “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Г.Хишигсайхан наймдугаар байрт шалгарч олимпийн эрхийн болзол хангажээ.

Тэрбээр медальт байрт шалгараагүй ч хувийн амжилтаа шинэчлэж, олимпийн эрхийн болзлыг (2:44:16 цаг) хангаж чадлаа. Тус тэмцээний эхний 10 байрт шалгарсан тамирчинд олимпийн эрх хүртээдэг бөгөөд Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос манай тамирчинд олимпийн эрхийн батламж олгоогүй байна. Харин тус холбооноос уг эрхийг баталгаажуулбал Г.Хишигсайхан “Рио-2016”-г зорих Монголын дөрөв дэх марафонч болох юм. Уг уралдаанд Кени, Этиопийн гүйгчид тэргүүлсэн байна. Дараагийн олимпийн эрхийн тэмцээн Прага хотноо ирэх сарын 2-нд болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *