УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Ингэснээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосон бумбын нуруу улсын хамгаалалтад орж байгаа юм.
Улсын Их Хурлын нэр бүхий 7 гишүүн хамтран өргөн мэдүүлсэн уг тогтоолын төсөлд улсын тусгай хамгаалалтад авахаар санал болгож буй дээрх газартай хэсэгчлэн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон байгааг судалж, тэдгээрийг улсын тусгай хамгаалалтад авах талбайгаас гаргаж, хилийн заагийг тогтоожээ.