Categories
мэдээ нийгэм

Ц.Оюунгэрэл, Л.Болд нарыг Б.Булгантай уулзахаар очиход тагнуулын ажилтнууд саатуулжээ

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болд нар Төв аймаг дахь урьдчилан хорих төвд хоригдож байгаа Б.Булганыг эргэхээр очсон байна. Энэ тухай Ц.Оюунгэрэл гишүүн өөрийн твиттер хуудаснаа мэдээлсэн байсан юм.

Тэд Б.Булганы ээжийн хүсэлтээр эргэх гэж очсон аж. Харин ТЕГ-ын гурван ажилтан гишүүнийг саатуулсан гэнэ.

С.Зориг агсны эхнэр Б.Булганыг баривчилж хорьсноос хойш нэлээдгүй хугацаа өнгөрч байгаа юм. Б.Булганыг өмгөөлөгчөөс нь өөр хүнтэй уулзуулахгүй байгаа талаар ээж нь ярилцлагадаа дурдаж байсан билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *