Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг: АТГ-ын даргаас таныг шахаж, хэнийг томилох гэж байгаа бол?

Өнөөдөр өглөө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн юм. Н.Ганболдын хувьд ажлаас чөлөөлөгдөх үндэслэлээ эрүүл мэндийн шалтгаанаар гэж тайлбарласан. Түүнийг хүсэлтийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: “Намайг АН-ын дарга байхад Н.Ганболдыг АТГ-ын даргаар томилуулахаар Ерөнхийлөгч нэрийг нь оруулж байсан. Та хүнд нөхцөлд ажилласан. Харин хоншоор болж чадаагүй, хонгилын хаалгыг нээж өгдөг хүн болж ажилласан. АТГ авлига хавтгайрсан. Таныг би өрөвдөөд байгаа юм. Үнэн үг хэлсэн хүнд Ерөнхийлөгч хүртэл өшөөтэй. Таныг шахаж хэнийг томилох гэж байгаа бол. Та хуйвалдаанаас залхсан уу, хонгилын хаалга нээж өгөхөөс залхсан уу.
Та хариуцлагагүй байсан. Нэгдүгээрт, бизнесийг нь булааж авдаг. АТГ авлига авдаг. Лицензийг нь булааж авдаг. АТГ-ын хүн нь өөрөө Ерөнхийлөгчийн зөвлөх болсон. Прокурорын дэргэдэх мөрдөнг буцааж өгье гээд би хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Хэнийг ямар ч хэргээр хэрэг үүсгэж байх боломжоо авч үлдээд байна” гэж байсан юм.

Доорх бичлэгийг хүргэж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *