Categories
мэдээ улс-төр

С.В.Лавров “ОХУ-ын Зүүн Азид явуулж буй гадаад бодлого” сэдвээр лекц уншина

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавровын айлчлал эхлээд байна. С.В.Лавров Монгол улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар айлчилж байгаа юм. Айлчлал үеэр тэрээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бараалхаж, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй ганцаарчлан уулзах юм байна. Мөн Монгол улс, ОХУ хоорондын Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн баримт бичигт гарын үсэг зурах бөгөөд сэтгүүчдэд мэдээлэл хийх байна. Үүний сацуу “ОХУ-ын Зүүн Азид явуулж буй гадаад бодлого” сэдвээр лекц унших юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *