Categories
мэдээ улс-төр

С.В.Лавровын Монгол дахь айлчлал эхэллээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров өнөөдөр манай улсад айлчлалаар ирлээ. С.В.Лавров айлчлалын үеэр Гадаад хэргийн яаман дээр Монголын нөлөө бүхий улстөрч, бизнесийнхний өмнө үг хэлнэ. Тэрээр манай улсад айлчлахын өмнө “Энэ жилийн эхээр Монгол Улсын Засгийн газрын ОХУ-ын Засгийн газрын өмнө хүлээсэн санхүүгийн үүргийг зохицуулах ОХУ-ын Засгийн болон Монголын Засгийн газар хоорондын гэрээг соёрхон баталсан. Ингэснээр манай Засгийн газрын өмнө хүлээж байсан Монголын Засгийн газрын өрийн асуудлыг шийдвэрлэсэн. Энэ нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шинэ боломжийг бий болгож байгаа юм.

Энэ боломжийг ашиглана гэдэгт итгэлтэй байна. “Торгоны зам”-ын тухайд бол БНХАУ-ын санаачилсан төсөл, энэ төсөл БНХАУ-МОНГОЛ-ОХУ-ын гурван талын тэргүүн нарын уулзалтын үеэр яригдсан. Евро Азийн эдийн засгийн эдийн засгийн геополитикийн бүс нутгийн хөгжлийн хөдөлгүүр болох Хятадын “Торгоны зам”, Монголын “Талын зам” төслүүдийг харилцан уялдуулахаар яригдсан. Манай Ерөнхийлөгчид нэг биш удаа гурвуулаа уулзаж, тэдний зүгээс өгсөн үүрэг даалгавар бий. БНХАУ-Монгол-ОХУ-ыг дамнасан эдийн засаг-тээврийн коридор байгуулахыг гурван улсын тэргүүн нар дэмжсэн. Энэ нь тээвэр болоод худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, гурван улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ гэж бодож байна. Монгол-ОХУ-ын улс төрийн харилцааны талаар хэлэхгүй өнгөрч болохгүй.

Бид НҮБ-тай нягт хамтран ажиллаж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей болон НҮБ-ын бусад байгууллагад ОХУ-ын тавьж байгаа санаачилгыг дэмжиж байгаад талархалтай байгаа. Европын Хамтын ажиллагаа, аюулгүй байдлын байгууллагад элсэх Монголын саналыг бид мөн дэмжсэн. Олон улсын энэ бүтцийн хүрээнд нягт хамтран ажиллана гэж тооцож байна” хэмээн сэтгүүлчдэд хэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *