Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д Б.Цэнддоогийн “Хаврын дуу” нийтлэл хэвлэгдэн гарлаа

“Өдрийн сонин”-ы шинэ дугаар хэвлэгдэн уншигч захиалагчдадаа хүрч байна. Энэ өдрийн дугаарын тэргүүн нүүрэнд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Чинаагийн Галсантай хийсэн ярилцлагыг онцоллоо. Тэрбээр бороо оруулдаг нэгэн төхөөрөмж бүтээж, түүнийгээ ажиллуулж эхлээд байгаа юм. Чамгүй хөрөнгөөр бүтээсэн энэ төхөөрөмжийн ач холбогдол зэргийг танилцуулж, манай сонинд ярилцлага өгсөн юм. Ярилцлагын үргэлжлэлийг 13 дугаар нүүрнээс уншаарай.

Өнөөдрийн дугаарын Улс төрийн буланд УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөрийн ярилцлага гарлаа. Түүнтэй цаг үеийн асуудлаар ярилцсан юм. Хоёр болон дөрөвдүгээр нүүрнээс Л.Гантөмөр сайдын ярилцлагыг унших боломжтой. Харин “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлдог алдарт гуравдугаар нүүрт манай сонины орлогч эрхлэгч, Төрийн шагналт зохиолч, нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хаврын дуу” нийтлэл хэвлэгдэн гарлаа.

Тэгвэл Баримт, үйл явдал буланд нас мбарсан хүний тэтгэврийг авдаг тухай ноцтой мэдээллийг нийтэллээ. Өмнө нь нас барсан хүний тэтгэврийг авдаг тухай асуудал цахим мэдээллийн хэрэгслүүдээр сөхөгдөж байсан билээ. Энэ асуудлыг хөндсөн бэлтгэсэн дэлгэрэнгүй сурвалжлагыг долдугаар нүүрнээс сонирхоно уу.

Өчигдөр Монголын телевизүүдийн холбооноос мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр тус холбооны гүйцэтгэх захирал Э.Дагиймаатай хийсэн ярилцлагыг 11 дүгээр нүүрнээс сонирхоорой. Уламжлал болон гардаг “Уран зураг” буландаа нэрт зураач Ян ван Эйкийн “Арнольфиний гэр бүлийн хөрөг” зургийг онцолж өнөөдрийн дугаарт гаргалаа.

Эдгээр болон цаг үеийн бусад мэдээ мэдээллийг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та бүхэн манай сониныг шуудангийн бүх салбар, сонин түгээх цэгээс худалдан авах боломжтой. Мөн 99112954, 99190570 дугаарт захиалга өгөөрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *