Categories
мэдээ спорт

Волейболын “С” зэрэглэлийн тэмцээн болно

Монголын волейболын залуучуудын холбооноос волейбол сонирхогчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “С” зэрэглэлийн тэмцээн энэ сарын 29, 30-нд СТО-нд болох гэж байна. Үүнд Монголын волейболын залуучуудын холбооны “Д” зэрэглэлийн тэмцээнд эхний дөрвөн байр эзэлсэн баг, албан байгууллага, хувь хүн, орон нутаг, дүүргийн шигшээ багийн болон мэргэжлийн бус тамирчид, орон нутгийн волейболын холбооны гишүүн, цол зэрэггүй тоглогчид, сүүлийн хоёр жил мэргэжлийн тэмцээнд ороогүй хүмүүст нээлттэй гэнэ.

Тэмцээний техникийн зөвлөгөөн энэ сарын 25-нд Монглын залуучуудын холбооны хурлын танхимд болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *