Ирэх долдугаар сард Монголд болох АСЕМ-тай холбогдуулан зарим дүүргийн автозам дагуух гутал засварчин, гуанз, ТҮЦ зэргийг ирэх наймдугаар сарын 15 хүртэл нүүхийг шаардаж эхэлжээ. Тиймээс худалдаачид “Зөвхөн ирэх наймдугаар сарын 20 хүртэл үйлчилгээ явуулж болохгүй. Энэ бол АСЕМ-тай холбогдуулан хийж байгаа ажил гэж хэлсэн” гэлээ.
Энэ асуудлаар Баянгол дүүргийн дүүргийн худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн ажилтан Б.Эрдэнэчимэгтэй холбогдоход “Дээрээс өгсөн тушаалын дагуу зам дагуух худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд шаардлага тавьж байгаа. Энэ ажил зөвхөн АСЕМ-тай ч холбоотой бус нийслэлийн иргэдийн ая тухтай байдалтай холбоотой” гэх хариулт өгсөн юм.
АСЕМ-ын 11 дэх удаагийн Дээд түвшний уулзалтад дэлхийн өнцөг булан бүрийн 50 гаруй орны төрийн тэргүүнүүд Монголд цуглах юм.